|

Австрали: Коронавирусын вакцин гарган авсан хоёр дахь улс боллоо

saikhnaa 2020/01/29 508 0

Мельбурн хотын халдварт өвчин, дархлаа судлалын "Peter Doherty” институтийн эрдэмтэд  хурдацтай тархаж буй шинэ коронавирусын халдварыг устгах вакцин өчигдөр гаргаж авснаар Хятадаас гадна  вакцин үйлдвэрлэсэн хоёр дахь гадаад орон боллоо.

Тэрээр туршлагаа ДЭМБ-тай хуваалцсаны дараа дэлхий дахины лабораториудад түгээх ажилдаа орох аж. Судалгааны багийнхны өнгөрсөн баасан гарагт халдвар авсан өвчтөний уушгинд үржиж буй нянг судалж, лабораторийн аргаар үржүүлсний үндсэн дээр боловсруулан гарган авсан байна.  

 Peter Doherty институтийн ахлах судлаач Julian Druce

Doherty институтийн ахлах судлаач Julian Druce: "Вирусийг үржүүлэх нь короновирусын төлөв байдлыг нарийвчлан судлахад ихээхэн дөхөм болсон” хэмээлээ.

Doherty институт нь энэ вирусийг зохиомлоор бий болгосон хоёр дахь лаборатори болжээ. Анхных нь бол Хятадын лаборатори нь  вакцины туршлагаа ДЭМБ-тай хараахан танилцуулаагүй аж.

Үүний тусламжтайгаар шинж тэмдэг нь илрээгүй ч вирусийн халдвар тээсэн өвчтөнг илрүүлэх боломжтой.

Тус лабораторийн эрдэмтэн профессор Catton-ий хэлснээр тус вирусийн дөрвөн шатлалтай гурав дахь шинж тэмдэг нь илрээд буй бөгөөд бидний мэддэг SARS, MERS зэрэг амьсгалын замын халдварт өвчинтэй хамгийн төстэй. Мөн одоогийн байдлаар коронавирус нь SARS-ыг адил ноцтой биш гэж үзэж буй.

PeterDoherty институтийн профессор Catton

Олон жилийн туршлагатай тус лабораторийнхон вакциныг гарган авахад 10-12 цаг зарцуулж, өчигдөр шөнийг 02:00 цагт дууссан байна.

Эх сурвалж: abc.net.au

Санал болгох

Сэтгэгдэл

top