|

Шуурхай: Яг одоо Орхон аймгийн Онцгой коммисс хуралдаж байна

saikhnaa 2020/02/05 523 0

Яг одоо Орхон аймгийн Онцгой коммисс хуралдаж байна. Булган аймгийн харъяат 25 настай иргэн өчигдөр Эрдэнэт хотод ирсэн. Одоогоор өвчтөний биеийн байдал өндөр халуунгүй, бусад шинж тэмдэг илрээгүй хэвийн байна. Сэжигтэй тохиолдол эсэх нь нотлогдоогүй. Уг иргэн нь БНХАУ-ын Ухань хот руу тээвэр хийсэн гэж эхний асуумжаар хариулсан тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарлаад байна. Иймд иргэд та бүхнийг тайван байхыг уриалж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top