|

Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт ямар үйл явдал өрнөв

mart 2020/02/10 232 0

Орхон аймагт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

  • Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нийтийн тээврийн үйчилгээнд долоо хоногийн хугацаанд хийсэн хяналт, шалгалтаа танилцууллаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 27-ноос энэ сарын 2 хүртэлнийтийн тээврийн үйлчилгээнд 36 автобус зорчсоноос 28 нь батлагдсан чиглэлийн дагуу явж, өглөөний ид ачааллын үеэр 26 автобус үйлчилгээнд гарсан байна. Зөрчил гаргасан автобусны 20 хувь нь "Тод -Од транс”, 80 хувийг "ББ-ОД” ХХК гаргажээ.
  • Энэ сарын 5-ндМэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвд 13 цаг 40 минутын орчимд иргэн У нь халуураад байна гэсэн шалтгаанаар хандаж мөн өөрийгөөУхань хотод тээвэрлэлт хийсэн гэж мэдэгджээ. Үүний дагуу түүнийг БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаж, аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д илгээсэн. Мөн түүнтэй зэрэгцэн нэг иргэн халуурч ирсэн бөгөөд түүнийг шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн. ХӨСҮТ-өөс Орхон аймгаас ирсэн хоёр шинжилгээний хариу сөрөг буюу вирусийн халдваргүй гэж мэдээллээ.

 

 

  • Аймгийн Онцгой комиссоос БОЭТ-дхүчилтөрөгч өтгөрүүлэгч,зайнаас хүний биеийн халуун хэмжигч, пульсоксиметр буюу зүрхний пульс болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлогч аппарат хүлээлгэн өглөө.Нийт4.3 саятөгрөгийн өртөгтэй22 ширхэг тоног төхөөрөмж өгсөн байна.
  • "Эрдэнэт ШУТП” 2018, 2019 онд нийт 111 тонн электрод үйлдвэрлэжээ. Өнгөрсөн онд үйлдвэрлэсэн 60 тонн электродоо "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Ора металл” ХХК болон барилгын дэлгүүрүүдэд нийлүүлсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд нээлтээ хийсэн будгийн үйлдвэр 278 кг будгийг зах зээлд нийлүүлээд байна.
  • Энэ сарын 6-нд Дархан-Уул аймагт бага насны гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Г.Чинбатын гэр бүлд тохиолдсон уй гашууд аймгийн Засаг дарга Д.Батлут эмгэнэл илэрхийлж гурван сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ. Г.Чинбат Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн харъяат юм.
  • Орон нутгийн өмчит байгууллагууд 2019 оны ажлын тайлангаа аймгийн удирдлагуудад танилцууллаа. Орхон аймагт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр болон хувьцаат компани 10 гаруй бий. Тухайлбал, "Хөх Монгол”, "Их Шүтээн” цогцолбор, "Гэр бүлийн ордон”, "Мэдээлэл шуурхай удирдлагын төв”, Хот байгуулалт, барилга захилагчийн алба, "Эрдэнэт Ус ДТС” компаниуд тайлангаа танилцууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top