|

Шинэ технологийн төсөлд 30 сая төгрөгийн дэмжлэг олгоно

mart 2020/02/11 666 0

Үндэсний хөгжлийн газар болонГерманы хамтын ажиллагааныGIZ"ЭТИС”хөтөлбөрөөс"Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, "Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийн уралдаан зарлалаа.Уралдааны ялагч нь 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах юм.

Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлдэг "Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл” нь Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Увс аймагт байгуулагдсан бөгөөд энэ удаа Орхон аймагт 30 хүртэлх сая төгрөгийн уралдаан зарласаннь энэ юм. Уралдаанд тавигдах шаардлагыг танилцуулъя.

Үүнд:

  • Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 30%-аас доошгүй хэмжээг мөнгөн хөрөнгөөр /харилцах, хадгаламж, банкны дэмжлэгээр байршуулсан/ өөрөө санхүүжүүлэх боломжтойг нотлох.

  • Нэг төсөлд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ 30.0 сая төгрөг хүртэл байна.

  • Санхүүгийн дэмжлэгийг мөнгөн хөрөнгө хэлбэрээр бус харин төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, түүхий эд, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ гэх мэт зардлуудыг шууд бэлтгэх нийлүүлэгчид төлөх байдлаар олгоно.

  • Сонгон шалгаруулалтад оролцогч нь "Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл” байгуулсан аймгуудын аль нэгэнд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа эрхэлж байгаа /Нэг жилээс багагүй хугацаанд оршин сууж байгаа/ орон нутгийн бүртгэлтэй иргэн эсвэл аж ахуйн нэгж байх. /Төрийн өмчит болон төсвийн байгууллагаас төсөл хүлээн авахгүйг анхаарна уу./

  • Төслийг хавсралт загвар маягтын дагуу бичиж ирүүлнэ.

  • Та өөрийн шинэ технологийн эсвэл ногоон технологийн төслөө 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 14:00 цагаас өмнө дараах хаягт ирүүлнэ үү.

  • Электрон хувилбарыгnewgreentechmongolia@gmail.comхаяг руу

  • Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт "Шинэ технологи, ногоон технологийг дэмжих хөтөлбөр”

Төслийн загвар маягт болон төсөл бэлтгэх зааврыг тус зарын холбоосоор орж татаж авна уу!https://www.youtube.com/watch?v=cfJdI2aOwCg

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top