|

Эрдэнэт хотын 40 жилийн ойн загвар ЛОГОНЫ уралдаан зарлаж байна

saikhnaa 2016/03/21 751 0

Эрдэнэт хотын 40 жилийн ойн загвар ЛОГОНЫ уралдаан зарлаж байна1. Уралдааны зорилго

    Эрдэнэт хот үүсч байгуулагдсаны 40 жилийн ой 2016 онд тохиож байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилготой.

2.  Шагналын сан:

    1 000 000 төгрөг

3.  Уралдаанд оролцогч:

    Зураач болон чөлөөт уран бүтээлчид уралдаанд логоны 2-оос илүүгүй бүтээл ирүүлж болно.

4.  Ерөнхий шаардлага:

    Орхон аймаг Эрдэнэт хотын үйл ажиллагаа, газар нутгийн онцлог, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсүүдийг тусгасан, утга агуулга, уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн, өндөр нягтралтай бүтээл байна.

5. Бүтээлийг хүлээн авах:

    Бүтээлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг хүртэл хүлээн авна. Бүтээлийг доор байгаа и-мейл хаягаар илгээх эсвэл бичгээр авчирч өгнө.

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанд уралдаанд оролцогч бүтээлийн хамт дараах мэдээллийг ирүүлнэ.

Үүнд:

  • Оролцогчийн овог нэр
  • Харилцах утас, и-мейл хаяг
  • Ажлын болон оршин суугаа хаяг

Уралдааны талаар лавлах утас: 70353511, 70352420

Цахим хаяг: erdenet.mn

erdenetsanal@yahoo.com

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Санал болгох

Сэтгэгдэл

top