|

Номын төвийн 40 жилийн ойг есөн сард тэмдэглэнэ

saikhnaa 2016/02/16 712 0
Ойн хүрээнд "Ном бидний амьдрал”, "Орхон аймгийн 40 жилийн ном зүйн бүтээл” гэсэн хоёр томоохон бүтээлийг тууривах юм. Ном зүйн бүтээлд Орхон аймаг, Эрдэнэт хотын тухай 1976 оноос хойшхи мэдээ, нийтлэл, өгүүлэл, тууж зэрэг  мэдээллийг багтаана. Мөн эдгээр мэдээллийг үсгийн дарааллаар байрлуулан гарчгаар хайх бололцоотойгоор хэвлэх юм. Ойн хүрээнд "Уран үгсийн чуулган” зохиолч, яруу, найрагчдын чуулган, хэлэлцүүлэг, Хангайн бүсийн номын санчдын спортын уралдаан тэмцээнийг зохионо. Эдгээр ажилд арав орчим сая төгрөг шаардлагатай. Ойг тэмдэглэх хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргахаар АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст саналаа хүргүүлжээ. 
Орхон аймгийн Номын төв 1976 оны нэгдүгээр сард зургаан хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1994 онд Номын төв болж өргөжжээ. Тус төв гадаадын болон Монголын сонгодог зохиолын 33.000 номын фондтой бөгөөд өдөрт 250-300 иргэнд үйлчилдэг.

Санал болгох

Сэтгэгдэл

top