/Монголд газар авсаар байгаа энэ гаж урсгалын салбарыг нь яаралтай хаах хэрэгтэй!
Эс тэгвэл алсдаа маш аюултай байх болно доо!!!!/
БНСУ дахь корона өвчний голомт болоод байгаа Шинчонжи (Шинэ газар, тэнгэр буюу Шинэ ертөнц) сүм өнгөрсөн оны 12 сарын дунд хүртэл Хятадын Ухань хотод үйл ажиллагаа явуулж байсан гэж South China Morning Post мэдээлсэн байна.
Ухань хот дахь Шинчонжи сүмд 200 орчим итгэгч байсан ба тэд 12 сарын сүүлээр корона өвчний сургаар үйл ажиллагаагаа зогсооцгоож ихэнх нь Ухань хотоос өөр бүсэд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн байна. Хятадад Шинчонжи итгэгч нар нийт 20,000 орчим байгаа ба тэд Бээжин, Шанхай, Дарэнь, Сонян зэрэг том хотуудад амьдарцгааж байна.
Харин нэрээ нууцалсан Шинчонжи сүмийн итгэгч нэгэн эмэгтэй вирусын тухай мэдээлэл 11 сарын үеэс эхэлж гарсан боловч нэг их тоохгүй байж байгаад 12 сард бүх үйл ажиллагаа хаагдахад нутагтаа буцаж ирсэн хэмээсэн байна.
БНСУ дахь корона өвчин их дэмжээгээр тархсан газар нь Тэгү хот, Гёнгбук муж юм. Тэр дундаа Тэгү хотын Шинчонжи сүмийхэн хамгийн их тараасан гэж үзэж байгаа. Учир нь вирустай нь батлагдсан нийт 1,146 өвчтний 80 гаруй хувь буюу Тэгүгээс 677 хүн, Гёнгбукаас 267 хүн өвчтэй гарчихаад байгаа юм. Мөн нийт 1,146 хүний 501 хүн нь Шинчонжи сүмийх байгаа юм.
БНСУ, Сөүл хот
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
Жич: Өөрийгөө мөнх амьдардаг Христ Есүс гэж зарласан 40 гаруй солонгос хүн байдгийн нэг нь энэ урсгалын тэргүүн И МАН Хи ажээ. Библийг өөрийн санаагаар мушгин гуйвуулж, гэр бүлүүдийг салгах тухай номлодог нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн гэх юмуудаа. Нийтдээ 100,000 гаруй гишүүд дэмжигчидтэй. Хамгийн аюул нь өөрсдийнхөө сүмийн төлөө худлаа хэлж болно гэж заадаг нь өвчний шинж тэмдэгээ үнэн зөв мэдүүлэхэд их гай болсон...
Өдгөө CoVid19 вирусын тархалтыг зогсоохын тулд сүм хийдийн ажиллагааг хаахаа шийдвэрлэсэн Засгийн газрынхаа эсрэг эсрэг Шинжончи урсгалынхан жагсч байна! Жинхэнэ мунхрал гэж энэ!!!