|

Хоёрдугаар сард алт тушаалт 856 кг-аар өсжээ

saikhnaa 2020/03/03 551 0

Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд хоёрдугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа

Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны хоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ хоёрдугаар сард 140,292.94 төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

Эх сурвалж: Монголбанк


Санал болгох

Сэтгэгдэл

top