|

Төвбанкуудын алтны эрэлт нэмэгдсэнээр 193 тонныг худалдан авчээ

nomuun 2018/09/25 37 0

Төвбанкуудын алтны эрэлт нэмэгдсэнээр 193 тонныг худалдан авчээ

Улс орнуудын Төвбанкны алт худалдан авах эрэлт сүүлийн гурван жилийнхээ дээд түвшинд хүрсэн талаар mining.com цахим хуудсанд мэдээлэв. Энэ оны эхний хагаст эрэлт нь өмнөх жилийн мөн үеийнхээс найман хувиар өссөнийг Дэлхийн алтны зөвлөл мэдээлснийг ийн эш татжээ.

Тодруулбал, Төвбанкууд 1-6 дугаар сард нийт 193.3 тонн алт худалдан авч, нөөцөө нэмэгдүүлсэн аж. Тэгвэл 2017 оны мөн үед дээрх тоо 178.6 тонн байжээ. ОХУ, Турк, Казахстан болон хөгжиж буй зах зээлтэй орнуудын Төвбанкны нөлөө үүнд хамгийн их байсан гэнэ. Эдгээрт Төвбанкуудын худалдан авсан (нэгдүгээр хагасын байдлаар) алтны 86 хувь нь ногдож буй учраас тэр.

Олон улсын валютын сангийн мэдээлэлд дурдсанаар, Египет улс 1978 оноос хойш анх удаа алт худалдан авсан байна. Мөн Индонез, Тайланд, Филиппин олон жил "эзгүй” байсны дараа алтны зах зээлд эргэн иржээ. Монгол Улсын Төвбанк энэ онд 12.2 тонн алт худалдан авсныг "Bloomberg” мэдээлсэн хэмээн дурдаад, шаргал металл нь Төвбанкуудад "тактикийн” ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top