Монгол эрчүүд 60-тай тэтгэвэрт гарч 61-тэйдээ бурхан болдог гэсэн ёгт яриа байдаг нь тийм ч худал зүйл биш гэж би хувьдаа боддог. Учир нь эрчүүд маань амрах чөлөө завгүй зүтгэж нийтээрээ ч болов НДШ-ээ ашиглаж биеэ үзүүлж харуулахгүй явсаар өвчин хүндэрсэн үед мэдэх нь элбэг.
Хэдүүлээ бодъё л доо. Үзүүлж харуулахгүй явсаар өөд болчихсон харамсалтай тохиолдолд бид аав, ээжийнхээ, хань ижлийнхээ улсад төлсөн татвар, шимтгэлээс сорох зоос ч хүртэхгүй байгаа нь эмгэнэл юм. Оршуулгын зардал нэртэй мөнгө нь 1,500,000. Гэтэл буяны компаниудын доод ханш 7-10 сая гэх. Сүүлийн үед тэтгэвэрээ өвлүүлэх талаар хүмүүс ярьж байгаа ч хэн хэзээ энэ бүхнийг шийдэх эсэхийг та бид сонсохгүй, санахгүй өнөөх л завгүй амьдралдаа түүртэн урагшилсаар л байна.
НДШ ба Шинэ эдийн засаг
Хэрвээ Та...
Ийм нэгэн пост уншаад нээрээ л тийм дээ гэж халаглаж суулаа. Гадаадад бол төрийн албан хаагч буюу эмч цагдаа, цэргийн байгууллагийн ажилтнууд л тэтгэвэрээ насны эцэст хүртэж бусад нь тэтгэвэрийн сан буюу хадгаламжинд насаараа хураасан татвар мэт хуримтлалаараа жаргаж насыг бардаг. Харин бидэнд хажууханд байх сувилалд очоод 10хан хоног сувилуулаад ирэх ч хэмжээнд тэтгэвэр гээд байгаа мөнгө маань хүрэлцдэггүй.
Байгууллага арав гаруй хувь ,хувь хүн бас арав гаруй хувийн НДШ гээч нэртэй мөнгийг төрдөө сар бүр төлдөг ч эргээд бидэнд наалдаж байгаа хувь гэж нэгээхэн ч алга байгааг харуулсан ийм жижигхэн мэт боловч өнөөгийн бидний эргэн тойонд байгаа маш том сэдвийг олж харсан блогийг би бас таньтай хуваалцахыг хүслээ.
https://www.facebook.com/Tsogtgerel.Odon/videos/241737733540022/
Бид татварт өгсөн мөнгөөрөө ирээдүйд амьдарч, зугаалж, эмчлүүлж бүр болохгүй бол оршуулуулж ч чадахгүй гэхээр нэг л энэ мөнгийг төлмөөргүй санагдаж байна. Сүүлийн үеүүдэд яригдаад байгаа тэтгэвэрийн сан гэх мэт зүйлс нь хэзээ биелэлээ олж иргэд бид төлсөн зүйлийнхээ үр шимийг хүртэх юм болд оо.