Энэтхэгийн баруун өмнөд хэсгийн Гужарат мужид коронавирусын халдвар бүхий өвчтөнүүдээ Хинду болон Муслим шашнаар ялган хоёр өөр тасагт хэвтүүлжээ. Энэ үйл явдал Ахмадабад хотын эмнэлэгт болсон бөгөөд уг вирусээр халдварласан 1200 орыг хоёр шашны хүмүүст зориулан хоёр өөр тасагт хуваан байршуулжээ. Гужарат мужид Хиндү шашинтнууд давамгайлдаг бөгөөд энэ нь тус мужийн Засгийн газрын захирамж байсан хэмээн албаны хүмүүс нь мэдэгджээ.
Тус эмнэлэгт коронавирусын халдвар авсан хэмээн сэжиглэгдсэн 186 хүний 150 хүний хариу эерэг гарчээ. Эмнэлгийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар 150 хүний 40 нь лалын шашинтнууд байна.