ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Энэ оны нэгдүгээр сараас хойш Энэтхэгт гахайн томуугаар 2 000 гаруй хүн нас бараад байна гэж тус улсын ЭМЯ-ны албаны хүн хэллээ.
"Өнгөрсөн гурван сарын хугацаанд нийт 33 462
хүн гахайн томуугийн халдвар авснаас 2 011 нь нас бараад байна” гэж
нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн мэдэгджээ.
Тус улсын баруун нутгийн Гужарат мужид хамгийн олон буюу 424 хүн
гахайн томуугаар нас баржээ. Түүнчлэн хойд нутгийн Ражастан мужид 411,
баруун нутгийн Махараштра мужид 385 хүн гахайн томуугаар нас барсан
байна.
Нийслэл Шинэ-Дели хотод 12 хүн энэ өвчнөөр нас барсан тухай албаны хүн мэдэгдлээ.
Гахайн томуугийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эм тариа улсын бүх эмнэлэгт хангалттай бий гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг