Субан Жаяа хотын цагдаа нар тус хотын нэг зочид буудалд биеэ үнэлж байсан гадаадын таван эмэгтэйг баривчилсан тухай өчигдөр Малайзын засгийн газрын Bernama агентлаг мэдээлжээ.
"Ops Noda” нэртэй тусгай ажиллагааны үеэр 24-өөс 35 насны таван биеэ үнэлэгч баривчлагдсаны гурав нь Хятад, нэг нь Монгол, нэг нь Казахстан улсын иргэд байсныг мэдээлсэн байна.
"Мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлтээр эдгээр эмэгтэйчүүд биеэ үнэлж байсан бөгөөд 45 минут үйлчлэхэд $70-$80, хоногоор үйлчлэхэд $450 орчмыг үйлчлүүлэгчээс авдаг байжээ” гэж цагдаагийн ахлах офицер Азми Шукор ярьжээ.
Эмэгтэйчүүдээс гар утас, бэлгэвч, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хурааж авсан байна.
Тэднийг зуучилдаг Малайзын иргэн үйлчлүүлэгчдээ WhatsApp, WeChat сүлжээгээр олж, тухайн зочид буудлыг сүүлийн нэг сар орчим хугацаанд ашиглаж байсныг Азми Шукор мэдээлжээ.
Эх сурвалж: Bernama