|

Бэлгийн замын халдварт өвчин газар авлаа

saikhnaa 2018/04/04 1081 0

Бэлгийн замын халдварт өвчин газар авлаа

Залуу охид биеэ үнэлэх явдал газар аваад байгаа. Саун массаж, гэх нэрийдлээр насанд хүрээгүй охидыг биеэ үнэлэхэд нь зуучлан байгаа. Энэ байдал нь бэлгийн замын өвчин газар авахад маш ихээр нөлөөлж байгаа билээ. Харин эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг саун, массажны газарт хийсэн гэнэтийн шалгалтаар 112 эмэгтэйг эрүүл мэндийн үзлэгт оруулахад 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гэж оношлогдсон байна.

Энэ талаар эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр "Гэнэтийн шалгалтаар бусдад биеийг нь үнэлүүлдэг, зохион байгуулдаг, орон байраар хангадаг 47 үйлдлийг илрүүлсэн. Дээрх 47 газарт 357 эмэгтэй биеэ үнэлж байсан. Үүнээс 112-ыг нь шинжилгээнд хамруулсан. Үүнээс 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гарсан. Халдвартай гарсан эмэгтэйчүүдийн 76 хувь нь тэмбүү, 14.9 хувь нь заг хүйтэн 14.9, 9 хувьд нь трихомониаз илэрсэн” гэлээ.

"Өмнө нь цагдаагийн байгууллага баривчлах төвтэй хамтран биеэ үнэлж буй эмэгтэйчүүдэд 21 хоног эмчилгээ хийдэг байжээ. Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлийг болиулсан бөгөөд болиод торгох арга хэмжээ авдаг болсон. Энэ нь биеэ үнэлэгчдийг эмчилгээнд хамруулах ажлыг үр дүнгүй болгож байна" гэдгийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кабинетийн эрхлэгч Б.Мөнхбаяр мэдээлэлсэн байна.

                                                                                                   Эх сурвалж Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top