|

МАН, АН ирэх бямба гарагт сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулна

zulaa 2020/05/15 376 0

 

МАН, АН ирэх бямба гарагт сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулна

 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлын товоо гаргаж тус хурлаа ирэх бямба гарагт хийхээр товлосон юм. Мөн Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо ирэх бямба гараг буюу энэ сарын 16-нд хуралдуулж, нэр дэвшигчдээ тодруулахаар болжээ.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ "Хуулийн дагуу энэ сарын 10-16-нд нэр дэвшигчдийг тодруулна. АН Үндэсний бодлогын хороогоо энэ сарын 16-нд хуралдуулж, нэр дэвшигчдээ тодруулахаар болсон. Өнөөдөр, маргааш орон нутгийн намын хороодоос саналаа ирүүлнэ гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top