ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж АНУ гурван өдөр төрийн далбааг бөхийлгөнө гэж Цагаан ордны тэргүүн Д.Трамп "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
"Халдварын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж холбооны бүх байгууламжууд, үндэсний түүх дурсгалын газрууд гурван өдрийн турш далбаагаа бөхийлгөнө” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Түүнчлэн ирэх даваа гарагт улс эх орныхоо төлөө амиа золиосолсон Зэвсэгт хүчний албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх бөгөөд энэ өдөр мөн төрийн далбааг бөхийлгөнө гэдгийг Д.Трамп цохон тэмдэглэжээ.
Сүүлд мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын нийт 1620902 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас тус улсад 96354 хүн нас барсан байна.