|

Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр болов

nomun 2020/08/28 633 0

Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр болов

 


УИХ-ын Пүрэв гарагийн чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжлээ. 

Тодруулбал, "Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг БСШУС-ын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй байсан юм.

Чуулганы үеэр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан УИХ-ын гишүүн П.Анужин нар уг саналын талаар нэмэлт тайлбар хийснээр Төсвийн байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг нэмж тусгах нь зөв гэж олонх гишүүн үзсэн тул хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж тусгахаар боллоо.


Санал болгох

Сэтгэгдэл

top