|

Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

zulaa 2020/11/13 506 0

Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

 

Орхон аймагт өнгөрсөн шөнө гурван иргэнийг тусгаарлалтанд авсан талаар тус аймгийн Онцгой байдлын комиссоос мэдээллээ. Тодруулбал, гурван иргэний хоёр нь ОХУ-аас орж ирсэн монгол иргэд бол нэг нь "Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарсан иргэн аж.

Орхон аймгийн онцгой байдлын газрын дарга О.Ганбаатар "Тусгаарлах байранд гурван хүн ирсэн. Энэ нь ОХУ-аас орж ирсэн хоёр иргэн. Нэг иргэн нь "Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарч ирсэн, манай аймгийн харьяат иргэн. Энэ гурван иргэнээс өнөөдөр сорьц авна. Тоглолт үзсэн гэдэг иргэдийн мэдээлэлд судалгаа тандалт хийж байгаа. Анх 83 иргэн Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 6, 7-нд яваад ирсэн гэж байсан бол өчигдрийн байдлаар 140-өөд иргэн болсон. Бид түүврийн аргаар асуумж авч, найман иргэнээс сорьц аваад шинжилгээг холбогдох газар руу явуулсан.  "Энхсаран" сувиллаас гарсан иргэний хувьд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад ирсэн. Тухайн иргэнд хяналт тавихын тулд түр тусгаарлах байранд хамруулсан" гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top