|

Орхон аймагт сүүлийн гурван жилд 4000 гаруй иргэн ажлын байртай болжээ

mart 2019/12/19 530 0

Орхон аймагт сүүлийн гурван жилд 4000 гаруй иргэн ажлын байртай болжээ

Орхон аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 22.4 хувь, 2017 онд 23.5 хувь 2018 онд 12.7 хувь болж буурчээ. Энэ нь улсын хэмжээнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 2016-2019 оны хооронд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж 5000 гаруй иргэнийг ажлын байранд зуучилж, 4000 иргэн шинэ ажлын байртай болжээ.

Мөн аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт туссан "Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрт 3300 иргэн хамрагдаж түр ажлын байртай болсон байна.

 

Уг хөтөлбөр нь өрхийн гишүүдээс нэг нь ч хөдөлмөр эрхэлдэггүй айл өрхийн судалгааг гаргаж улмаар тэднийг ажлын байраар хангах зорилготой юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top