|

Мэргэжил олгох үнэ төлбөргүй сургалтад бүртгэж эхэллээ

zulaa 2018/09/20 739 0

 

Мэргэжил олгох үнэ төлбөргүй сургалтад бүртгэж эхэллээ

 

Орхон/МОНЦАМЭ/Аймгийн ЗДТГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй "Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд цахилгаанчин, оёдолчин, үсчин зэрэг мэргэжлээр үнэ төлбөргүй сургалт явуулахаар боллоо.

Бүртгэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ сарын 24-нийг хүртэл хийх бөгөөд сургалт нэг сарын турш үргэлжлэх юм.

Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай. Үүний 64.5 хувь нь хөдөлмөрийн насныхан бөгөөд 50.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Үлдсэн нь буюу 22 мянга гаруй иргэн ажилгүй аж.

Тиймээс иргэдийг, ажилтай, орлоготой болгох зорилгоор орон нутгаас түр болон байнгын ажлын байр бэлдэх, зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, зээл олгох зэрэг олон ажил зохион байгуулж байгаа ч иргэдийн өөрсдийнх нь идэвх маш сул байгааг ХХҮГ-ынхан онцолж буй.

Мөн өрхийн гишүүдээс нь хэн нь ч хөдөлмөр эрхэлдэггүй 1147 өрх буюу 2314 иргэн буйг 2016 онд судалгаагаар тогтоосон. Иймд өрх бүрээс нэг иргэнийг ажлын байртай болгох зорилгоор аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж байна.

Б.Оюун-Эрдэнэ


Санал болгох

Сэтгэгдэл

top