|

4 сангаар дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгож байна

saikhnaa 2016/03/31 854 0

4 сангаар дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгож байна

 

Өнөөдөр ИТХ-ын төсөв санхүү үйлдвэрлэл эдийн засгийн хорооноос манай аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдож буй зээлүүд түүний эргэн төлөлтийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Энэ чиглэлээр сум хөгжүүлэх сан, Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зээл олгож байна. Үүнээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл нь Эдийн засгийн яамнаас олгогддог. Өнгөрсөн онд тус сангаас манай аймагт жилд тэрбум төгрөг хуваарилагдаж 12 төсөл дэмжигджээ.

Хүү нь 0.8 хувь бөгөөд 5 хүртэлх жилийн хугацаатай. Уг сангаас зээл авсан манай аймгийн бизнес эрхлэгчид эргэн төлөлтөө сайн хийж байгаа гэж АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга ярьлаа. Тэгвэл манай аймгаас бие даан зээл олгодог Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан нь эргэн төлөлтөөр санхүүждэг сан юм.

Сангаас олгох зээлийг Хаан банк, Төрийн банк, Капитрон банкаар дамжуулан иргэдэд олгодог. Ингэхдээ нэг төсөлд 3 жилийн хүртэлх хугацаанд жилийн сарын нэг хувийн хүүтэйгээр 20 хүртэлх сая төгрөгийг олгодог. Өнгөрсөн онд 35 төсөлд 475 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Сангийн нийт актив 1.2 тэрбум гаруй төгрөг юм.

Түүнээс гадна Баян-Өндөр, Жаргалант сум тус бүрт Сум хөгжүүлэх сангийн зээл олгогддог. Дээрх санд нийт 770 сая төгрөг хуваарилагдсан. Энэ сарын 0.25 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай. Нэг зээлдэгчид 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгодог. Дээрх сангаас буюу Баян-Өндөр сумын сум хөгжүүлэх сангаас 51, Жаргалант сумын сум хөгжүүлэх сангаас 6 иргэн ААН- зээл авсан байна.

Энэ сангийн эргэн төлөлт муу байгаа юм байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгогддог. Тодруулбал, Энэ сангаас иргэн 5, ААН 10 хүртэлх сая төгрөгийг сарын 0.85 хувийн хүүтэй 2 хүртэлх жилээр зээлэх боломжтой. 2015 онд сангаас 73 иргэн, ААН 319 сая гаруй төгрөгийн зээл авсан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт хангалттай сайн байгаа гэж холбогдох байгууллага нь дүгнэж байгаа гэнэ.
Эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top