|

150 гаруй сая төгрөгийн зээлтэй сум

namuunaa 2015/08/19 868 0

Эрдэнэ-булган сумын "сум хөгжүүлэх сан”-гаас гаргаж байгаа зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаад ИТХ-ын тэргүүлэгчид шүүмжлэлттэй хандаж байна.

Энэ оны байдлаар зээлийн эргэн төлөлт 60 хувьтай байгаа аж.  Хугацаа хэтэрсэн буюу одоог болтол төлөгдөөгүй 150 гаруй сая төгрөг байгаа юм байна. Уг нь жилд 265 сая төгрөг сум хөгжүүлэх санд Хөдөлмөрийн яамнаас хуваарьлагдсан. Ингэхдээ тухайн сумын хүн амын тооноос хамааран хөрөнгийн хэмжээ янз бүр байдаг. Энэ жил Эрдэнэ-булган сумын "сум хөгжүүлэх сан”-д мөнгө орж ирээгүй аж. Гэсэн хэдий ч он гарсаар зээлийн эргэн төлөлтөөс 20 гаруй иргэнд зээл олгожээ. Өнгөрсөн онд уг сангаас 160 гаруй иргэн жижиг дунд бизнес эрхлэхээр зээл авсантай харьцуулахад 8 дахин багассан тоо харагдаж байна. Эрдэнэ-булган бол 20889 хүн амтай томоохон сум суурин юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top