|

“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олноос гавьяат төрлөө

tonshuul 2015/07/09 1027 0

“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олноос гавьяат төрлөө

 

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргажээ. Төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Доржийн Даваасамбууд Аж үйлдвэрийн гавьяат цол хүртээлээ.Тэрээр Техникийн ухааны дэд эрдэмтэн, уулын механик мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жилийн ажил амьдралаа уул уурхайн салбарын хөгжилд зориулжээ.

Эрхүү хотын Политехникийн их сургуулийг 1981 онд төгсөж "Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикт тоног төхөөрөмжийн засварчнаас ажлын гараагаа эхэлж байсан бол өдгөө тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдон ажиллаж байна. "Ажил амьдралын гараагаа эхэлсэн "Эрдэнэт” хэмээх энэ сайхан хамт олонтойгоо байхдаа Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх төрийн өндөр дээд цол хүртсэндээ баяртай байна.

Энэ бол миний хамт олны хичээл зүтгэлийн үр дүн, "Эрдэнэтийн овоо”-ны буян хишиг юм” гэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Даваасамбуу сэтгэгдлээ хуваалцлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top