|

Обама: Африкийг гэрэлт ирээдүй хүлээж байна

tonshuul 2015/07/27 2314 592

Обама: Африкийг гэрэлт ирээдүй хүлээж байна

 

НАЙРОБИ. /ВВС/. Африк бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгуудын нэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кенид хэвлэлийн бага хурал хийхдээ хэллээ.

Кенийн нийслэл Найроби хотноо болсон аж ахуй эрхлэгч залуучуудын оролцсон олон улсын бага хурлын үеэр тэрбээр ингэж хэлсэн юм.

Түүний хэлснээр, Африк бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгуудын нэг юм. Тус тивд ядуурлын түвшин буурч, дунд давхаргынхан олширч байна.

Обама Кенид айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо. Кени нь түүний эцгийн төрсөн нутаг юм.

БНХАУ хөрөнгө оруулах замаар Африкт нөлөөгөө бэхжүүлж байгаа энэ үед тус тивийн улсуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх нь Обамагийн айлчлалын гол зорилгуудын нэг байсан гэж ажиглагчид үзэж байна. Обама долдугаар сарын 25-26-нд Кенид айлчилсан юм.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Этиоп руу явжээ. Тэнд Африкийн улсуудын холбооны төв байр байдаг. Тэрбээр Этиопт лалын хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх арга замыг хэлэлцэх бололтой.

Г.Доржханд МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top