|

Таны яг одоо хийж буй эрүүл мэндэд хортой 6 зуршил

namuunaa 2015/07/27 764 0

1. Та нүүрэндээ хүрч байна

 

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаагаар хүн нэг цагт дунджаар 4 удаа нүүрэндээ хүрдэг байна. Энэ нь юунд муу гэж? Таны ширээн дэх 1см2 талбай дахь бактерийн тоо жорлонгийн суултуурнаас  бараг 100 дахин олон байдгийг Аризона Их Сургуулийн судлаачид тогтоожээ. Нүүрээ жорлонгийн суултууранд нааснаас илүү бохир байна гээд төсөөл дөө.

 

2. Сандалдаа хадагдсан байна

 

Олон эрдэмтэд удаан суух нь эрүүл мэндэд хортой байдгийг анхааруулдаг. Удаан сууснаар хэт таргалалт, зүрхний өвчин, чихрийн шижин, цус харвалт гэх мэт үхэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. 30-60 минут тутамд босч хэдэн минут зогсож байгаарай.

 

3. Компьютерийнхээ урд юм идэж байна

 

Английн Ливерпүүл Их Сургуулийн эрдэмтэд компьютерийнхээ урд юм иддэг хүмүүс нь илүү таргалдаг болохыг судалж тогтоожээ.

 

4. Нүдээ нухаж байна

 

Нүдээ байнга нухах нь нүдний эвэрлэг бүрхэвчийг нимгэлж, гэмтээж харааны шил, линз зүүгээд ч нэмэргүй байдаг кератосонус буюу нэгэн төрлийн хараа мууддаг өвчний шалтгаан болдог талаар опталмологийн профессор Кейт Валтер анхааруулжээ.

 

5. Ажлын ширээ замбараагүй байна

 

Миннесота Их Сургуулийн судлаачид замбараагүй болон цэвэрхэн ажлын ширээн дээр хүмүүсийг 10 минут ажиллуулж туршилт явуулжээ. Тэгээд тэднийг алим эсвэл шоколад захиалахыг санал болгосон байна. Цэгцтэй ширээнд суусан хүмүүсийн 75 хувь нь алим, замбараагүй ширээнд суусан хүмүүсийн 80 хувь нь шоколад захиалжээ. Цэвэрхэн ажлын орчинтой хүмүүс зөв шийдвэр гаргадаг болохыг тэд тогтоожээ. Мөн тэд илүү сэргэг, стресс багатай байдаг байна.

 

6. Шээсээ барьж байна

 

Байгалийн хуулийг зөрчсөн болгон буруутаж байдаг. Шээсээ барих нь нэгэн төрлийн байгалийн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Түр барих нь тийм ч аюултай биш. Харин удаан шээсээ барьснаар  мэдрэлийн систем алдагдах, шээс шахах булчингийн чадавхи буурах, шээсний зам үрэвсэх, их хэмжээний бактери хуралдах, давсагны үрэвсэл үүсгэх зэрэг маш олон муу талтай байдаг.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top