|

Халдварын тархалт энэ эрчмээрээ байвал ирэх сард 1000 гаруй хүн халдвар авахыг анхаарууллаа

nomun 2021/04/14 506 0

 

 

Халдварын тархалт энэ эрчмээрээ байвал ирэх сард 1000 гаруй хүн халдвар авахыг анхаарууллаа

 

Орхон аймагт нийт 17920 иргэн вакцинд хамрагдаад байна. Энэ нь дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн хүн амын 26 хувь нь ажээ. Тодруулбал, "Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын 6761 ажилтан, 11.159 иргэн юм.

Орхон аймагт халдварын батлагдсан тохиодлыг байрлал зүйгээр нь үзвэл 19 хувь нь гэр хороолол, 81 хувь нь орон сууцны хорооллоос илэрч байна. Халдварын тархалтын түвшин 2 хувь буюу халдварлалтын индекс 100 хувь байна. Энэ нь нэг гэр бүлийн бүх гишүүн өвдөж байна гэсэн үг юм. Халдварлалтын түвшин 100 хувь байгаа тохиолдолд халдвар тархах эрчим нь геометр прогрессоор /1:2:4:8:16:32/ өсч байна гэж ЭМГ-аас анхааруулж байна.

Сүүлийн 7 хоногт 53 тохиолдол батлагдаж эпидемиологийн тооцооллоор 30 хоногийн дараа хүн амын 1 хувь өвчлөх төлөв харагдаж байгааг мөн дурдлаа. Энэ нь Орхон аймгийн 103.6 мянган хүн амын 1 хувь буюу 1000 гаруй хүн халдвар авч болзошгүйг анхааруулж, иргэдийг гэртээ байхыг дахин санууллаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top