|

Өдөрт дунджаар 200 гаруй иргэнд PCR шинжилгээ хийж байна

nomun 2021/04/14 648 0

 

 

Өдөрт дунджаар 200 гаруй иргэнд PCR шинжилгээ хийж байна

 

Орхон аймагт сүүлийн 24 цагт халдварын 11 тохиолдол бүртгэгдэж нийт 223 боллоо. БОЭТ-өөс гэрийн ажиглалтад 7 хүн шилжиж, эмчлүүлж байгаа 50 хүн байна.

Өнгөрсөн сарын 24-нөөс хойш түргэвчилсэн болонPCR-аар32365 иргэнд шинжилгээ хийжээ. Өдөрт дунджаар 222 иргэндPCR шинжилгээ хийж байна.Шинжилгээгээр батлагдсан нийт 223 тохиолдлын 70 хувь нь эхний шинжилгээгээр, 22 хувь нь хоёр дахь шинжилгээгээр, 8 хувь нь гурав дахь шинжилгээгээр илэрчээ.

 

Хэвтэн эмчлүүлж байгаа 50 иргэний 52 хувь буюу 26 нь хөнгөн, 46 хувь буюу 23 нь хүндэвтэр, 2 хувь буюу 1 хүний биеийн байдал хүнд байна. Цээжний зураг авахуулсан нийт өвчтөнүүдийн 63.7 хувьд нь уушгинд нэвчдэст болон голомтот хатгааны сүүдэр илэрсэн байна. Халдвар авч байгаа иргэдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байгааг ЭМГ-аас онцоллоо.

Халдвар батлагдсан тохиолдлуудаас Цагаанчулуут, Зэст, Бүрэнбүст, Уурхайчин, Хүрэнбулаг, Оюут багт дийлэнх нь байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ойрын хавьтал 1383, дам хавьтал 1687, гэрийн тусгаарлалтад 1143 иргэн байгаа аж.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top