|

Орос тэнгисийн хүчирхэг орны байр сууриа хадгалах ёстой

tonshuul 2015/07/28 1119 0

Орос тэнгисийн хүчирхэг орны байр сууриа хадгалах ёстой

 

ОХУ-ын ерөнхийлөгч Путин 26-нд үг хэлэхдээ, "Орос улс тэнгисийн хүчирхэг орны байр сууриа хадгалах ёстой. Энэ бол үндэсний асар чухал үүрэг хариуцлага юм" гэж илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, "Ойрын жилүүдэд Орос тэнгисийн армийн хүчин чадлаа бэхжүүлэх талаар олон ажил хийсэн. Шинэ загварын байлдааны хөлөг онгоцууд, хамгаалалтын хөлөг онгоцуудыг байлдааны бэлэн байдалд оруулж, мөн олон тооны стратегийн цөмийн шумбагчийг шинээр үйлдвэрлэсэн. Тэнгисийн цэргийн агаарын нисэх хүчин, далайн эргийн батлан хамгаалах хүчин, тэнгисийн баазуудын нэгдсэн хүчин чадлыг тасралтгүй сайжруулсаар байна. Оросын тэнгисийн цэрэг үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах бүрэн хүчин чадалтай" гэж онцоллоо.

2006 оны 5-р сард Путин зарлиг гаргаж, жил бүрийн 7-р сарын сүүлчийн ням гаргийг Тэнгисийн цэргийн өдөр болгон тогтоосон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top