|

Орхон аймагт “E-Mongolia” төв байгуулагдлаа

nomun 2021/09/23 334 0

 

Орхон аймагт “E-Mongolia” төв байгуулагдлаа

 

 

Өнөөдөр Орхон аймагт төрийн үйлчилгээний "E-Mongolia” төвийн нээлт боллоо. Уг төв нь төрийн мэдээллийн "Хур” системийг ашиглан иргэдэд 51 төрлийн лавлагаа мэдээллээр үйлчилнэ. Энэ төв орон нутгаас хамгийн түрүүнд Орхон аймагт ашиглалтад орж байгаагаараа онцлог юм.

Уг төвийг Захиргааны 4 дүгээр байрны нэг давхарт байгуулсан бөгөөд засварын ажлыг нь"Эрдмин”ХХК 22.2 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж "Цагаан бүргэд констракшн” ХХК гүйцэтгэсэн байна. "E-Mongolia” төвд хоёр оператор байнгын ажиллана.

 

Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн "E-Mongolia” системийг хөгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төрийн 540 гаруй үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Тун удахгүй E-Mongolia 2.0 системийг нэвтрүүлж хиймэл оюун ухаан ашиглаж эхлэх ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top