Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮЯ-наас 20 гаруй хүнийг шагналаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Ганбат, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж нар гардууллаа.
Монгол Улсын Засгийн газрын шагнал"Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан”цол тэмдгээр 15, ХХААХҮЯ-ны"Жуух бичиг”-ээр 5 хүнийг шагналаа.
Орхон аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 160 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.