|

Орхон аймгийн иргэд “e-Mongolia” системээр дамжуулан төрийн үйлчилгээ авдаг боллоо

nomun 2021/11/15 246 0

 


Орхон аймгийн иргэд “e-Mongolia” системээр дамжуулан төрийн үйлчилгээ авдаг боллоо

 

"E-Mongolia” төслийн баг Орхон аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 12 байгууллагын 74 үйлчилгээ тус, тус цахимжуулж, "e-Mongolia”-д нэгтгэлээ.

Мөн Орхон аймгийн төрийн алба хаагчидад өнөөдрөөс эхлэн "e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх тал дээр сургалт зохион байгуулах юм.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем "e-Mongolia” – д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж байгаа бөгөөд одоогоор Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгууд үйлчилгээгээ нэвтрүүлээд байна.

"e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, давхардсан тоогоор 5.6 сая төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

"e-Mongolia”-д нэгтгэгдсэн Орхон аймгийн 74 үйлчилгээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ – 2 үйлчилгээ

  • Тамхины худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох
  • Тамхины худалдан борлуулах тусгай зөвшөөрөл сунгах

Орхон аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ

  • Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт
  • Галын аюулгүй байдлын дүгнэлт

Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК – 2 үйлчилгээ

  • Дулааны тоолуурын техникийн нөхцөл
  • Шинэ хэрэглэгчдэд дулааны техникийн нөхцөл олгох, сунгах

Орхон аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ

  • Акт дүгнэлтийн лавлагаа олгох /Барилгын зураг/
  • Ерөнхий боловсролын сургуулийн Улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар
  • Захирамжлалын баримт бичгийн лавлагаа /захирамж, тогтоол, тушаал, шийдвэр/
  • Малын А данс олгох
  • Нотариатын баримтын хуулбар
  • Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа
  • Цагаатгалын лавлагаа олгох
  • Цалингийн тодорхойлолт
  • Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа

Орхон аймгийн цагдаагийн газар – 1 үйлчилгээ

  • Хяналтын камерын тодорхойлолт гаргах

Орхон аймгийн Авто тээврийн төв – 5 үйлчилгээ

  • Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ
  • Аймаг сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрөл С
  • Аймаг сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрөл CE

Орхон аймаг дахь Хотын захирагчийн ажлын алба – 1 үйлчилгээ

  • Инженерийн шугам сүлжээний ажил шинээр хийх, зөөх, шилжүүлэх ажлын хүрээнд авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 4 үйлчилгээ

  • Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ
  • Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах
  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
  • Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах

Орхон аймгийн Газрын харилцаа, барилгаа хот байгуулалтын газар – 4 үйлчилгээ

  • Барилгаа, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, хаяг дугаар олгох
  • Гүйцэтгэлийн байр зүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх
  • Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх
  • Тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар -3 үйлчилгээ

  • Арьс ширний урамшуулал материал хүлээн авах
  • Малчны өрхийн тамга авах хүсэлт
  • Ноосны урамшуулал материал хүлээн авах

Орхон аймгийн Эрдэнэт ус, ДТС ОНӨХК – 18 үйлчилгээ

  • Дулааны шугамын холбох цэг өөрчлөх зөвшөөрөл олгох
  • Цахилгаан шугамын холбох цэг өөрчлөх зөвшөөрөл олгох
  • Цэвэр бохир усны шугамын холбох цэг өөрчлөх зөвшөөрөл олгох
  • Гэр хорооллын шугамаас дулааны техникийн нөхцөл олгох
  • Гэр хорооллын шугамаас цахилгааны техникийн нөхцөл олгох
  • Гэр хорооллын шугамаас цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
  • Дулааны шугамын тодруулга хийх
  • Техникийн нөхцөл сунгах /дулаан/
  • Техникийн нөхцөл сунгах / цахилгаан/
  • Техникийн нөхцөл сунгах / цэвэр, бохир ус/
  • Хуучин барилгад дулааны техникийн нөхцөл олгох
  • Хуучин барилгад цахилгаан техникийн нөхцөл олгох
  • Хуучин барилгад цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
  • Цахилгаан шугамын тодруулга хийх
  • Цэвэр, бохир усны шугамын тодруулга хийх
  • Шинэ баригдах барилгад дулааны техникийн нөхцөл олгох
  • Шинэ баригдах барилгад цахилгаан техникийн нөхцөл олгох
  • Шинэ баригдах барилгад цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ

  • Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  • Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  • Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

Орхон аймгийн ЗДТГ – 11 үйлчилгээ

  • ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах
  • ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл сунгуулах
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл шинээр олгох
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгуулах
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
  • Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл сунгуулах
  • Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл шинээр олгох
  • Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгах
  • Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
  • Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Эх сурвалж: cita.gov.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top