|

Жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулахыг уриалав

nomun 2021/12/07 159 0

 

 

Жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулахыг уриалав

 

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү цар тахлын энэ үед таваас дээш сартай жирэмсэн эхчүүдийг цахимаар ажиллах боломжоор хангахыг төрийн байгуулллагуудад уриаллаа. Мөн сурагчдын амралт эхлэхтэй холбоотойгоор зарим агентлаг, холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм. Үүнд:

-БСУГ-ыг ЭМГ-тай хамтран амралтын хугацаанд гэртээ байгаа хүүхдүүдэд хэрхэн хараа хяналт тавих зөвлөмжийг боловсруулж эцэг, эхчүүдэд хүргүүлэх

-Сурагчдын амралттай давхцаж багш нарын амралт эхэлдэг. Энэ хугацаанд багш нарын дунд олон нийтийн ажил зохион байгуулахгүй амрах боломжоор нь хангах

-Сурагчдын амралтын үеэрсургалт, дугуйлан болон тоглоомын талбай, спорт заал, кино театрын үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллах зохицуулалт хийх

-Ирэх долоо хоногоос эхлээд 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл төрийн болон бусад байгууллагын удирдлагуудыг 6 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн ажлын цагт уян хатан өөрчлөлт оруулах, аль болох цахимаар ажиллах боломжоор хангаж өгөх санаачилгагаргаж ажиллахыг уриалав.

Тус уриалгыг сурагчдын амралтын хугацаанд нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэж, хараа хяналтгүйгээсээ болж гэмтэж бэртэхгүй байгаасай гэсэн үүднээс хүргүүлж байнагэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top