|

Энэ сарын 20 хүртэл бүүстэр тунгийн хамрагдалтыг хүн амынхаа 60 хувьд хүргэх үүрэг өглөө

nomun 2021/12/14 635 0

 

Энэ сарын 20 хүртэл бүүстэр тунгийн хамрагдалтыг хүн амынхаа 60 хувьд хүргэх үүрэг өглөө

 

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ болон, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн төлөөлөл багтсан байна.

Ажлын хэсгийнхэн аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын бэлтгэл байдалтай танилцаж, аймгийн удирдлагуудтай уулзахын зэрэгцээ Онцгой комиссын нийт гишүүдтэй хуралдлаа.

Бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунгийн хамралтыг 12-р сарын 20-ны дотор нийт хүн амын 60 хувьд хүргэх,Жаргалант сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн тул"Малын гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө”-дөө тодотгол хийхүүрэг өглөө.


Санал болгох

Сэтгэгдэл

top