|

Уэйн Рүүний “Эвертон”-ы өмсгөлтэй талбайд гарлаа

namuunaa 2015/08/03 1959 228
"Манчестер Юнайтед”  клубын ахлагч Уэйн Рүүний өөрийн хуучин багийн анд Данкан Фергусон-д зориулсан хүндэтгэлийн нөхөрсөг тоглолтонд "Эвертон” клубын өмсгөлтэйгөөр талбайд гарсан юм.

"Энд иргэн ирэх сайхан байна. Мэдээж хэрэг фанатуудын гайхалтай хүлээн авалтанд сэтгэл хангалуун байна. Хамгийн чухал нь өнөөдөр бол Данкан Фергусон-ы хувьд маш чухал өдөр. Түүнтэй эргэн талбай дээр уулзах маш сайхан байлаа. Хувцас солих өрөөнд орж ирэхэд өмнөхөөсөө бага зэрэг өөр санагдлаа. Бага зэргийн сонин байсан боловч тэднийг намайг ийм сайхан хүлээн авна гэж би мэдээгүй. Өнөөдөр өөрийн эхнэр хүүхдүүдийг ахин нэг удаа "Эвертон”-ы өмсгөлтэй харах миний хувьд сайхан байлаа." хэмээн  Рүүний  тоглолтын дараа ярьжээ.

Данкан Фергусонд үзүүлэх хүндэтгэлийн нөхөрсөг тоглолт өчигдөр буюу  8-р сарын 2-нд Виллареал клубын эсрэг болсон юм. Уг тоглолтод 2:1-ийн харьцаагаар Эвертон клуб ялалт байгууллаа. 

Санал болгох

Сэтгэгдэл

top