|

(Магадгүй iPhone 6S)-г сар гаруй хугацааны дараа танилцуулагдана

namuunaa 2015/08/03 580 0

 Шинэ iPhone (магадгүй iPhone 6S) сар гаруй хугацааны дараа танилцуулагдана.

Олон эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шинэ iPhone-д нэмэгдэх гол өөрчлөлт нь Force Touch технологи байх гэнэ.

Force Touch нь хурууны даралтын хүчийг мэдэрч ажилладаг технологи бөгөөд анх Apple Watch төхөөрөмж, мөн шинэ MacBook компьютерт нэвтрээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл хуруугаараа хэр хүчтэй дарснаас хамаараад янз бүрийн функц ажиллана гэсэн үг.

Жишээ нь MacBook компьютерт энэ нь дараах хэлбэрээр ажилладаг: дурын үгэн дээр "force click” хийхэд тухайн үгний тодорхойлолтыг гаргах, Finder дээр нэг файлыг сонгоод "force click” хийхэд тухайн файлын дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг гэх мэт.

Apple корпораци Force Touch технологийг Multi-Touch технологийн дараа гарсан хамгийн том дэвшил гэж үзсэн байна.

Multi-Touch технологи нь анхны iPhone-оос эхлээд нэвтэрсэн, хоёр зэрэг хуруугаар (чимхэх ч гэдэг) зургийг ойртуулах, холдуулах (zoom in/out) зэрэг үйлдэлд ашигладаг арга юм.

Force Touch-оос гадна цөөн тооны өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байгаа ба үүнд камерын сайжруулалтыг нэрлэж байна. Мөн цоо шинэ iOS 9 үйлдлийн системтэй гарах нь тодорхой.

 

Эх сурвалж: techinsider

Санал болгох

Сэтгэгдэл

top