Эрдэнэт хотын "Уурхайчин соёлын ордонд"анхны тоглолтоо "Хайраас минь надад юу үлдэв” нэртэйгээр 2005 онд хийж байсан гэгддэг Outlaw хамтлагийн уран бүтээлчид энэ сарын 8-ны өдөр "Эрдэнэт бол хот” тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлагийн уран бүтээлчид Ядуу хүн дурлах эрхгүй Надаас бүү холдооч, Аз жаргалын төгсгөлд, Нулимсандаа би хайртай, Зүрхгүй зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээсэн билээ.