Ираны өмнөд хэсэгт цаг агаар цельсийн 74 хэм хүрч халсан байна. Энэ нь урьд өмнө нь болж байгаагүй хэт халуун аж.
Өнгөрсөн ням гаригт тус улсын өмнөд хэсгийн Бандар-Махшахр хотод агаарын
хэм 74 хүрч дээд амжилт тогтоожээ. Харин ус 33 хэм хүртэл халсан байна.
Хэт халууны үеэр ард иргэд гэрээсээ гарсангүй. Цаг уурчдын мэдээлснээр
энэ долоо хоногт Ираны өмнөд хэсэгт агаарын хэм нэмэх 50-иас буухгүй
гэнэ.
Зууны мэдээ
М.Хүслэн
М.Хүслэн