|

Иран цөмийн асуудалтай холбоотой мэдээллийг үгүйсгэв

bayaraa 2015/01/06 6226 1199

Иран цөмийн асуудалтай холбоотой мэдээллийг үгүйсгэв Ираны Гадаад хэргийн яам "Иран улс нөөцөндөө байсан ураныг ОХУ-д зөөвөрлөж байгаа" гэх мэдээллийг үгүйсгэж, энэ нь

улс төрийн зорилготой явуулга хэмээн мэдэгджээ. Ираны лалын мэдээлэх агентлагийн мэдээлснээр Иран Америк цөмийн хэлэлцээр тохиролцож, нөөцөнд байгаа зарим өтгөрүүлсэн ураныг ОХУ-д зөөвөрлөж аваачихыг зөвшөөрсөн тухай мэдээлэл нь үнэнд нийцэхгүй гэжээ. Өдгөө талууд Ираны цөмийн асуудлаар ямар ч хэлэлцээр тохиролцоогүй байгааг тус яам онцлон тэмдэглэжээ. Энэхүү худал мэдээлэл нь одоо явагдаж буй цөмийн хэлэлцээний уур амьсгалыг эвдэж, саад бэрхшээл учруулахыг хүсч байгаагийн илрэл хэмээн тэд үзэж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top