|

ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно

nomun 2022/04/28 935 0
moto
Урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн иргэд мотоцикл, мопед унах нь ихэсдэг. Тээврийн цагдаагийн албанаас мотоцикл, мопедын жолооч нарт дараах зүйлсийг анхаарууллаа.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:
  • Мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.
  • Мотоцикл жолоодож яваа үед суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
  • 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно.
  • Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.

Санал болгох

Сэтгэгдэл

top