|

Орхон аймгийн шилдэг татвар төлөгчдийг тодруулна

nomun 2022/05/09 5061 0

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Татвар төлөгч та баялаг бүтээгч” уриатайгаар энэ сарын 9-нөөс 13 өдрүүдэд өрнөнө. Татварын Ерөнхий газраас энэ 2022 оныг татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Татварын хэлтсээс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр татварын талаархойлголт, хуулийн зүйл заалтыг сурталчлах, оюутан залуус, ирээдүйн татвар төлөгч хүүхдүүдийн татварын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.  Мөн өнгөрсөн онд орлогоо үнэн зөвөөр мэдүүлж татвараа хугацаанд нь төлсөн орон нутгийн шилдэг татвар төлөгч иргэн, байгууллагуудыг шалгаруулж алдаршуулах ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top