Татварын тайлангаа илгээхдээ өөрийн хөрөнгийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна уу.
Татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээг төрийн байгууллагын нэгдсэн санд тулгуурласан чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс нэвтрүүлэх юм. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудын Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 20-ныг дуустал 3 дугаар улирлын татварын тайлан хүлээн авах үеэр хийж байна.
Иймд Татвар төлөгч хуулийн этгээдийн захирал, нягтлан бодогчид та бүхэн цахим тайлангийн систем /e-tax.mta.mn/-д хандаж, 3-р улирлын тайлангаа илгээхээсээ өмнө өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу.
Баталгаажуулж хадгалсны дараа татварын тайлан шивж, илгээх боломжтой болно.
Татвар төлөгч танд баярлалаа
Харилцах утас 70352590, 70359390
Орхон аймгийн татварын хэлтэс
Баталгаажуулах заавар: