Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75 396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.
Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал
3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм байна.
Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа
ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11 727 иргэний баталгаажуулсан илүү
төлөлтийг 3 дугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн төрийн
сангаас төлөвлөсөн байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэлийн
хэмжээнд 2015 оны татварын тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг 1-р ээлжинд буцаан авах иргэдийн нэрсийг энд дарж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.