|

Татварын хөнгөлөлт, буцаалтын материалыг 2-р сарын 15 өдрийг хүртэл авна

bayaraa 2015/01/15 1708 11
 Татварын хөнгөлөлт, буцаалтын материалыг 2-р сарын 15 өдрийг хүртэл авна Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн материалыг 1-р сарын 15-аас 2 сарын 15 өдрийг хүртэл татварын хэлтэс дээр хүлээн авна. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд цаг хугацаандаа шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн өгөхийг татварын хэлтсээс мэдээлж байна. Банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгийн 10 хувийн орлогын чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн өөрийн болон үрчлэн авсан хүүхэд мэргэжлийн сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг жил болгон эдэлдэг. Харин гадаадад хэлний бэлтгэл, магистр, 2 дахь бакалавр, эчнээ ангид суралцаж байгаа оюутнууд хөнгөлөлт эдлэхгүй гэдгийг хэлж байна.

     Анхны удаа орон сууцны хөнгөлөлт эдлэх иргэд 13 төрлийн бичиг баримтыг, 2-оос дээш жил хөнгөлөлт эдэлж байгаа иргэд 7төрлийн, сургалтын төлбөрийн хөнгөлөлт 10 төрлийн бичиг баримт бүрдүүлж ирэх юм байна. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт Бичгээр гаргасан хүсэлт 2 хувь Иргэний үнэмлэх / хөнгөлөлт эдлэхийг хүссэн эцэг эхийн иргэний үнэмлэх хуулбар эх хувь /Оршин суугаа газрын баг хорооны тодорхойлолт Оюутанд шаардагдах баримт / иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, үрчилсэн гэрчилгээ хуулбар, эх хувийн хамт /Сургуулийн тодорхойлолт Сургалтын төлбөр төлсөн баримтууд Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эх хувьтайгаа Зээлээр төлсөн бол зээлийн гэрээ ТТОТБүртгэлийн дэвтэр / цэнхэр дэвтэр/Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт Орлого нотлох бусад баримт

      Орон сууц худалдан авахад эдлэх татварын чөлөөлөлт Бичгээр гаргасан хүсэлт 2 хувь Иргэний үнэмлэхийн хуулбар ТТОТБүртгэлийн дэвтэр / цэнхэр дэвтэр/ Нийгмийн даатгалын дэвтэр Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ Байранд төлсөн мөнгөний баримт Орлого нотлох бусад баримт Зээлээр авсан бол зээлийн гэрээ Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан иргэний орлогын албан татвар төлсөн баримт Хөрөнгийн үнэлгээний тайлан Багийн засаг даргын тодорхойлолт Энэ мэт бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг татварын хэлтсээс авах боломжтой. Баримт материалыг 2-р сарын 15 өдрийг хүртэл авах учраас иргэд цаг хугацааг нь тулгахгүй ирэхийг анхаарууллаа. Өнгөрөгч онд нийтдээ 3473 иргэн буцаан олголтод хамрагдсан байна.

 

Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top