|

3800 гаруй иргэн сургалтын төлбөр, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагджээ

saikhnaa 2016/01/29 1076 0

3800 гаруй иргэн сургалтын төлбөр, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагджээ

 

Тодруулбал, Уг хуульд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын чөлөөлөлт эдэлдэг.

Харин албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа нь түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

Дээрх хөнгөлөлт чөлөөлөлтийг иргэдэд олгох хувь хэмжээ болон бүрдүүлэх бичиг баримтын талаарх мэдээллийг аймгийн Татварын хэлтсээс авах боломжтой.

Өнгөрсөнд манай аймгийн 3800 гаруй иргэн 2.6 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байна. Үүний 1900 орчим нь сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдсан бол үлдсэн хэсэг нь орон сууцны чөлөөлөлт эдэлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top