"Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллаж буй залуучууд орон сууцны асуудлаар зөвлөлдлөө. Тодруулбал, Тус үйлдвэрийн Залуучуудын холбоо, Хүний нөөцийн хэлтэстэй хамтран залуучуудыг мэдээллээр хангах зорилгоор "Орон суу ба Залуус” зөвлөгөөнийг өчигдөр буюу энэ сарын 10-нд зохион байгууллаа.
Уг
зөвлөгөөнд тус үйлдвэрт ажилладаг 200 гаруй залуус оролцсоноос гадна
манай аймагт үйл ажиллагаа явуулж буй банк санхүүгийн байгууллага,
барилгын компаниудын төлөөлөл оролцсон юм.
Тус
үйлдвэрийн нийт ажилчдын талаас илүү буюу 53 хувь нь залуучууд юм.
Тэдний 68 хувь орон сууцгүй гэсэн судалгааг холбогдох байгууллагаас
гаргасан байна
Тус үйлдвэрийн нийт ажилчдын талаас илүү буюу 53 хувь нь залуучууд юм. Тэдний 68 хувь орон сууцгүй гэсэн судалгааг холбогдох байгууллагаас гаргасан байна.
Тиймээс
"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн залуучуудын холбооноос тус үйлдвэрт ажиллаж
буй залуучуудыг орон сууцтай болоход шаардлагатай 4 шийдлийг
танилцуулсан.Үүний нэгдүгээр "Дамжин өнгөрөх байр” буюу түр хугацаанд
амьдрах орон сууцны хороолол байгуулах талаар туссан байна.
Тодруулбал,
Тус үйлдвэрт шинээр ажилд орсон болон орон сууцгүй залуу ажилчид
хуримтлал бий болгох хүртлээ буюу 1-3 жилийн хугацаанд дээрх хороололд
түр амьдрах боломжтой гэж үзжээ. Санал болгож буй хоёр дахь шийдэл нь
"Нийтийн орон сууц” юм. Энэ нь тус үйлдвэрийн Залуучуудын холбоотой
хамтран ажилладаг барилгын компаниудын санал болгож буй үнийн
хөнгөлөлтийг эдлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.
Барилгын компаниудын хувьд "Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад м.кв тутамдаа
100-150 мянган төгрөгийн хөнгөлөлт санал болгож байгаа юм. Харин гурав
дугаарт "Town House” буюу Котеж шийдлийг санал болгож байна. Энэ нь
хуримтлал үүсгэсэн ажилтан "Эрдэнэт үйлдвэр”-ийн нийгмийн бодлогын
хүрээнд газар, инженерийн шугам сүлжээг шийдсэн газарт амины орон сууц
барих боломжийг тус үйлдвэрээс олгох гэсэн үг юм. Амины орон сууц
барихад шаардлагатай барилгын материалыг 8,2 сая төгрөгнд авах боломжтой
гэж Залуучуудын холбооноос үзсэн байна.
Амины орон сууц барихад шаардлагатай барилгын материалыг 8,2 сая төгрөгнд авах боломжтой гэж Залуучуудын холбооноос үзсэн байна.
Тус
холбооноос үйлдвэрт ажиллаж буй залуучуудыг орон сууцтай болгоход санал
болгож буй 4 дэх шийдэл нь "Гудамж” төсөл юм. Тодруулбал, Гэр хорооллын
тодорхой хэсэгт "Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит жишиг гудамж байгуулах
боломжтой гэж үзжээ.Харин "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын зүгээс
ажилчдаа орон сууцтай болгох чиглэлээр баримталж буй бодлогыг тус
үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга танилцуулсан. Тус
үйлдвэрээс орон сууц худалдан авсан ажилчин тус бүрдээ 8 сая төгрөгийн
дэмжлэг олгодог болоод дөрвөн жил болж байна. Дээрх хугацаанд энэ
хөнгөлөлтийг олгоход үйлдвэрээс 12 тэрбум төгрөг зарцуулжээ.
Дээрх хугацаанд энэ хөнгөлөлтийг олгоход үйлдвэрээс 12 тэрбум төгрөг зарцуулжээ.
Түүнчлэн
тус үйлдвэрээс гурван төрлийн нийтдээ 1300 айлын орон сууцны
хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж
зарим хөтөлбөр удаашрах хандлагатай байгаа гэлээ. Мөн энэ оноос эхлэн
найман сая төгрөгийн хөнгөлөлтийг зөвхөн орон сууц худалдан авсан
гэлтгүй амины орон сууц барьж ажилчид даа олгож байхаар болсон байна.
Мөн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрүүдэд ажилчдаа хамруулахад
анхаарч байгаа юм байна.