|

Д.Арвин: МАН дутагдлаа хардаггүй тул улсын хөгжилд садаа болно

namuunaa 2015/08/07 1911 0
Сайд нарыг огцруулах асуудлыг байнгын хороодоор хэлэлцэж байгаа билээ. Одоогийн байдлаар Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргаад байна.
Тодруулбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг огцруулахыг дэмжээд байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн хэлсэн үгнээс онцлохыг дурьдвал:


С.Баярцогт: Улс төрийн намууд гэрээнийхээ хэрэгжилтийг хангаж ажиллах, хэлсэндээ эзэн болох соёлд суралцах хэрэгтэй байна.
Удаа дараалан хамтран ажиллах гэрээ зөрчигдсөн. Энэ нь улс төрийн намуудын соёл, төлөвшилтэй холбоотой.

Ц.Оюунгэрэл: Хөдөлмөрийн яам халаа сэлгээгээрээ манлайлсан. Сайд нь ажлаа сайжруулах гэж хийсэн байж болох ч энэ нь сайн үр дагавар авчраагүй. С.Чинзориг сайд хамтарсан ЗГ байгуулсан зорилгыг ойлгоогүй, хувийн тоглолт их хийсэн нь ийм үр дагаварт хүрэхэд нөлөөлсөн.

Д.Арвин: Хүүхэд харах үйлчилгээний тухай, Өршөөлийн тухай гэх мэт хүлээлт ихтэй хуулиудыг батлахад МАН-ын бүлэг маш их саад болсон. МАН дутагдлаа олж харахаа байсан тул улсын хөгжилд садаа болно гэж үзсэн. Салхи оруулж, өөрсдийгөө өөрчлөхөд анхаарах хэрэгтэй.

Г.Баярсайхан: С.Чинзориг сайдыг мэргэжлийн хүн гээд их зүйл хүлээж байсан ч баахан халаа сэлгээ хийж намдаа л буян үйлдсэн.

Н.Батбаяр: 1990 оноос хойш бид 4 засгийн нүүр үзжээ. Нэг Засгийн газар ядаж 10 жил ажилласан бол их ажил амжуулах байсан. Цаашид төрийн тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.

Ц.Нямдорж: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх манай намд хамтран ажиллах санал тавихдаа гурван хуудас нялуун үгтэй захидал ирүүлж байсан. Би 10 ангид байхдаа ч эхнэртээ тийм нялуун захидал өгч байгаагүй.

Б.Бат

Мэдээний эх сурвалж: http://time.mn/65842

Санал болгох

Сэтгэгдэл

top