Засгийн газраас иргэдийг орон суужлуулах, эдийн засгийн хүндрэлийн үед барилгын салбарынхныг дэмжиж, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор зарим ажлуудыг хийж байна.
Үүний нэг нь иргэдийн зээлээр худалдан авч буй орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд төр баталгаа гаргах ажил удахгүй эхлэх юм. Ирэх аравдугаар сард багтаан зээлээр авах орон сууцны талбайн хэмжээг нэмэх эсэхийг судлан, санал боловсруулах чиглэлийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн байна.
Зээл хүссэн иргэн нь тогтмол орлоготой, сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх гэсэн гол шалгууртай, үүнээс гадна өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлэгт хамаарах иргэнд зээл олгох аж.
Өрхийн мэдээллийн сангаа мэдэхийн тулд харьяа аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандаж тодорхойлолт авч болно. Үүний дараа банк тогтсон шалгуурын дагуу үнэлээд тухайн иргэнд орон сууцны зээл олгох боломжтой эсэхийг шийдэх аж.