|

Б.Мөнгөнзулыг Орхон аймгийн удирдлагууд НЭГ ӨРӨӨ БАЙРААР урамшууллаа

zulaa 2022/08/16 7082 0

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн Орхон аймгийн харьяат, 14 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнгөнзулийг Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн “НЭГ” өрөө байраар шагнаж бахдам амжилтыг нь урамшуулжээ.
Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглож 8 хожиж,1 тэнцэн,1 хожигдож 85 хувийн хожил авч ширээндээ түрүүллээ. Б.Мөнгөнзул маань энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.
Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцсон эрэгтэй 186, эмэгтэй 160 холбоодын нийлбэр дүнгээр Шилдэг 30 холбоог шалгаруулж ГАПРИНДАШВИЛИЙН цомын эзэнг тодруулдаг бөгөөд манай улсын шатрын холбоо 24 дүгээр байрт шалгарсан ба дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдсэн.

Эх сурвалж: zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top