НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас танилцуулсан илтгэлд дурдсанаар, ирээдүйд манай гарагийн хүн амын 40 хувь буюу 3.2 тэрбум хүн хөрсний бохирдол, эвдрэлийн улмаас хохирч болзошгүй ажээ. Монгол Улсын хувд Улаанбаатар хотод хөрсний бохирдол өндөр хувьтай байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг. Эрүүл, аюулгүй аж төрөхөд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг болох хөрсний бохирдлын талаар таны мэдэх ёстой баримтууд, үүнээс сэргийлэх боломжийн талаар онцолж байна.
#1 Гол хүчин зүйл
Гаднын ямар нэгэн нөлөөгөөр хөрсний хэвийн үйл ажиллагаа, байгалийн шинж алдагдах үйл явцыг хөрсний бохирдол гэдэг. Агаарт цацагдсан хорт бодис, утаа, газрын дээрх ахуйн болон үйлдвэрийн хуурай, нойтон хог хаягдлаар ихэвчлэн хөрс бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу, шингэн ялгадас, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог.
#2 Төрөл
Хөрсний бохирдлыг химийн, биологийн гэсэн хоёр төрөлд хуваадаг. Химийн бохирдолд хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн хаягдлууд, эрдэс бордоонуудын бохирдол ордог бол мал амьтны сэг, хөдөө аж ажуйн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд нь биологийн бохирдлыг үүсгэдэг.
#3 Түгшүүр
Хөрсний бохирдол агаарын бохирдлоос дутахгүй хүн амд, ялангуяа суурин газрын иргэдэд илүү сөрөг нөлөөлдөг. Улаанбаатар хотын хувьд хөрснөөс авсан нийт дээжийн нэг хувь нь нянгийн бохирдолгүй, 88 хувь нь бохирдолтой гарч буй. Үүнээс 53 хувь нь бага зэргийн, 24 хувь нь дунд зэргийн, 11 хувь нь их зэрэглэлийн нянгийн бохирдолтой байжээ. Ялангуяа нийслэлд гэр хороолол, томоохон худалдааны төв, захууд, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдол их.
#4 Өвчин үүсгэгч
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан зун цагт усархаг бороо орж буйгаас модон жорлонгийн угаадас халин, улмаас хатаж тоосожсоноор нянгууд нь агаараар дамжин өвчин түгж, олон төрлийн өвчин үүсгэх нөхцөл бүрддэгийг судалгаанууд харуулдаг. Улаанбаатар хотын гэр хорооллын нийт өрхийн 94.8 хувь нь орчныг бохирдуулагч, өвчин тараагч, аюултай энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Манай хотын 310 мянга гаруй нүхэн жорлонгоос гарч буй ялгадас, угаадас нь шууд хөрсөндөө нэвчдэг нь ундны ус, хөрсний бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн 90 хувийг эзэлж байна.
#5 Хөрсний бохирдолтой тэмцэхэд та ч хувь нэмрээ оруулж чадна
Амьдран буй орчныг бохирдуулж, бидний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болох хөрсний бохирдолтой тэмцэхэд та ч хувь нэмрээ оруулж чадна. Үүний тулд угаадсаа ил задгай асгахгүй байх, нүхэн жорлонгоос татгалзах, хогоо ил задгай хаяхаас зайлсхийгээрэй. Түүнчлэн дулааны дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулдаг.
#6 Боломж
ХААН Банк 2019 оноос Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” олгож, агаар, хөрсний бохирдолтой тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байна.
Та ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй болгож, хөрсний бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байвал энэхүү боломжийг бүү алдаарай. ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс стандартын шаардлага хангасан жорлон суурилуулан, худалдан авахад зориулан 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай жилийн 2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээл авч болно. Онцлоход, тэтгэврийн орлоготой буюу ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид ч хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах боломжтой юм.
Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДдарж аваарай.