|

Эрдэнэтийн эмч нар жирэмсэн эмэгтэйг “Төрөх болоогүй” хэмээн буцаасны улмаас эх автомашинд амаржжээ

zulaa 2023/03/10 10735 0

Төрөх дөхсөн эмэгтэй автомашинд амаржээ. Тодруулбал, гуравдугаар сарын 10-нд буюу өнөөдөр жирэмсэн эмэгтэй автомашинд амаржиж, эмнэлэгт хүргэгджээ. Тус эмэгтэй нь төрөхийн өвдөлт өгч, Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт хандсан боловч “Төрөх болоогүй байна” гэх шалтгаанаар буцаж, гэртээ харих замдаа төрчээ.
              Энэ талаар нэгэн иргэн цахим хуудастаа “Машинд төрчихлөө. Эрүүл мэндийн салбар, Хот тохижуулах газарт хариуцлага гэдэг зүйл огт алга. Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн эмч нар 04:00 цагийн үед жирэмсэн эмэгтэйг өвдөж очиход “Төрөх болоогүй байна” гээд буцаажээ. Түргэний эмч нарт 07:00 цагийн үед “Машиндаа төрчихлөө” гэж дуудлага өгсөн боловч “Өмнөх дуудлагаа үзчихээд очно” гэж хэлээд зогсож байх. Хүүхэд дөнгөж төрөөд, халтиргаатай зам дээр аваараа татаж, арай гэж явж байгаа машинд зам тавиад өгч чадахгүй жолооч нар. Эмнэлгийн хаалгаар ороход дөнгөж эмнэлгийнхээ хаалгаар гарах гэж байсан түргэний машинд хэлэх үг алга. 07:40 цагт миний машинд хөөрхөн хүүхэд цуурай хадаан мэндэллээ. Амьдрах баталгаагүй Монгол Улс юм даа” хэмээн бичжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top